RSS

Category Archives: from the UNDERSTANDING

on my eyes

Балчир итгэгчдийн тоо олширсоор


Монголд буй Христийн сүм цуглааны өсөлтийн зогсонги байдал нь итгэгчдийн балчир байгаатай шууд холбоотой. Гэхдээ балчир байдлаас гарч байгаа нь энэ гэж улиг болсон хөтөлбөр үйл ажиллагаа, эрчимжүүлсэн арга ажиллагаанд анхаарлаа дахин хандуулах ч хэрэггүй. Read the rest of this entry »

 
Сэтгэгдэл бичих

Posted by дээр 7 сар 18, 2012 in from the UNDERSTANDING

 

Сайн мэдээнд зөв хандъя


Авралын зар тараах нь заримдаа “баяжуулдаг” захиа шиг тараагддаг. Тэр захианд: та аз жаргалын энэ захиаг 100 хувь хуулж бичээд “гараар” 100 хүнд тараа. Тэгээд 100 дахь захиа эзэндээ хүрсэнээс хойш та гэнэт баяжих болно…гэхчилэн горьдлого төрүүлдэг. Орчин үеийн сайн мэдээний ажил хүн үхэхдээ диваажинд очихын тулд гэмээ уулчуулах хэрэгтэйд ач холбогдол өгөх хандлагатай болжээ. Read the rest of this entry »

 
8 Сэтгэгдлүүд

Posted by дээр 4 сар 28, 2012 in from the UNDERSTANDING

 

Бүү уралд, бүү өрсөлд…


Өнөөгийн сүм цуглааныг ямар ч гарах гарцгүй болтол нь шүүмжлэх хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөх христчин хууль дүрмээ гаргаад шүүх ёсгүй гэхчилэн солиорсон юм ярихаа болих хэрэгтэй. Адаглаал Сайн мэдээ дэлгэрүүлэхийг цуглааныхаа өсөлтийн гол эх сурвалж болгож байгаад нийтлэлч миний бие эрс жигшиж байна. Хэдий болтол ингэж увайгүй арга барилаар, библийг гуйвуулж, Бурханыг хүчирхийлж, бусдыг дарамтлах юм бэ. Би бүрэн төгс төгөлдөр болоогүй ч арай л сохорч дүлийрчээгүй байна. Эрүүл сэтгэдэг хүн байдаг бол энэ авралын зарын, сайн мэдээний элдэв хөтөлбөр, арга мэх, үйл ажиллагаануудаа нэг хазаарламаар юм. Хөөрхий үл итгэгчид сүмийн төлөвлөгөөний, стратегийн “амьд бүтээгдэхүүн” болж байгаагаа яаж ч мэдэх билээ. Тэд хэрэв үүнийгээ мэдвэл нэгийг бодож нөгөөг эргэцүүлэх л байх даа. Ер нь хэн сайн мэдээ тараадаг юм бэ? Бурхан Өөрөө л сайн мэдээг удирдаж, тараадаг байх. Харин тэрэнд нь Түүний хүмүүс зөв цагтаа зөв хөдөлдөг байх л гэж Шинэ гэрээг уншихаар харагдаад, ойлгогдоод байх юм. Read the rest of this entry »

 
5 Сэтгэгдлүүд

Posted by дээр 4 сар 10, 2012 in from the UNDERSTANDING

 

Чихээ ухуулах цаг болж


Христийн сайн мэдээ Монголд орж ирээд 20-иод жил болсон юм шиг байна. Бид энэхүү хугацаанд олон зүйлийг зөв, буруу хийсэн. Гадныханыг дуурайж нэг үзлээ, зөрж зогсон өөрсдөө нэг хийх гэж үзлээ. Гадны стилтэй цуглааныг олноороо байгуулж нэг үзлээ монгол стилтэй монгол цуглаануудыг ч байгуулж бас үзлээ. Read the rest of this entry »

 
3 Сэтгэгдлүүд

Posted by дээр 4 сар 9, 2012 in from the UNDERSTANDING

 

Чимээгүй цагаа та хийсэн үү?


Христэд итгэсний дараа нэг зүйл бидний амьдралын салшгүй хэсэг болдог нь чимээгүй цаг юм. Энэ нь чимээгүй суугаад библиэ унших, бодох, эргэцүүлэх, хэрэгжүүлэлт гаргах цаг юм. Би ч гэсэн энэ л чимээгүй цагийг сайн хийх гэж хичээдэг хүмүүсийн л адил байлаа. Библийг унших, утга агуулгыг нь ойлгох, түүхийн, архелогийн, ахуй амьдралын талаас гээд л өөрийнхөө чадах бүхий л өнцгүүдээр библийг уншиж, зохих тэмдэглэлүүдийг тэмдэглэж авдаг байсансан. Одоо бол бараг библи эргүүлэлгүйгээр чимээгүй цагийг “Өдөр бүрийн талх” хэмээх бяцхан номоор христийн ихэнх сүмүүд гишүүдээ хийж байхаар зарлиг буулгасан юм шиг байгаа юм. Read the rest of this entry »

 
3 Сэтгэгдлүүд

Posted by дээр 4 сар 9, 2012 in from the UNDERSTANDING